Руанда
Руандагийн Бүгд Найрамдах Улс (Франц: Rwanda) нь дорнод болон төв Африкт Их нууруудын бүст, Уганда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Танзани улсуудтай хиллэн орших, далайд гарцгүй жижигхэн орон юм. Африк тивийн өндөр нягтшилтай орнуудын нэг болох тус улсын 10.1 сая орчим хүн амын ихэнх нь газар тариалангаар амь зуулгаа залгуулдаг. Руандагийн газар нутаг нь дов толгод ихтэй учраас "Мянган толгодын орон" (Франц: Pays des Mille Collines; Киняруанда хэл: Igihugu cy'Imisozi Igihumbi) ч гэж нэрлэгддэг.
Бүгд Найрамдах Руанда Улс | |
---|---|
Уриа: "Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu" (Франц: "Unité, Travail, Patriotisme") (Свахили: "Umoja, Kazi, Uzalendo") (Монгол: "Эв нэгдэл, ажил хөдөлмөр, эх оронч үзэл") | |
Төрийн дуулал: "Rwanda Nziza" (Монгол: "Үзэсгэлэнт Руанда") | |
Нийслэл ба томоохон хот | Кигали 1°56′38″S 30°3′34″E / 1.94389°S 30.05944°E |
Албан ёсны хэл |
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (тоталитар дарангуйлал)[3][4] [5] |
• Ерөнхийлөгч | Поль Кагаме |
• Ерөнхий Сайд | Эдуар Нгиренте |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Руандагийн хаант улс | 15-р зуун |
• Германы Зүүн Африкийн нэг хэсэг | 1897–1916 |
• Руанда-Бурундийн нэг хэсэг | 1916–1962 |
• Руандагийн хувьсгал | 1959–1961 |
• Бүгд найрамдах засаглал | 7 сарын 1, 1961 |
• Бельгиэс тусгаар тогтнов | 7 сарын 1, 1962 |
• НҮБ-д элсэв | 9 сарын 18, 1962 |
• Одоогийн үндсэн хууль | 5 сарын 26, 2003 |
Газар нутаг | |
• Нийт | 26,338 км2 (144) |
• Усны эзлэх талбай (%) | 5.3 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 13,400,541[6] (76) |
• Нягтаршил | 470/км2 (22) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $41.5 тэрбум [7] (139) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,099[7] (165) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $13.150 тэрбум[7] (129) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $970[7] (167) |
ОТББИ (2016) | 43.7[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.534[9] бага · 165 |
Мөнгөний нэгж | Руанда франк (RWF) |
Цагийн бүс | UTC+2 (ТАЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +250 |
Домэйн нэр | .rw |
Руанда улсад 1994 онд гарсан геноцидын үеэр 800,000-аас нэг сая хүн алагдаж, дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байв[10] 2008 онд Руанда нь хууль тогтоох байгууллагын гишүүдийн талаас илүүг нь эмэгтэйчүүд эзлэх болсон дэлхийн анхны улс болжээ[11].