Таримал хошуу будаа


Таримал хошуу будаа (Латин: Avena sativa L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, хошуу будааны төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Хошуу будааг хүнсэнд хэрэглэдэг боловч дийлэнх тохиолдолд малын тэжээлийн зориулалтаар тариалдаг. Сүүлийн жилүүдэд түүнийг ногоон бордуур ба бүрхүүл ургамлын багцад оруулан тариалж байгаа. Англиар oat, орсоор овёс посевной, овёс кормово́й гэж тус тус нэрлэдэг.

Таримал хошуу будаа
Цэцэглэсэн хошуу будаа
Цэцэглэсэн хошуу будаа
Биологийн ангилал
Аймаг:Ургамал
(зэрэглэлгүй)Нэг талт үрт
(зэрэглэлгүй)Commelinids
Баг:Цэцэгт үетэн
Овог:Үетэн
Төрөл:Хошуу будаа
Зүйл:Таримал хошуу будаа
Латин нэр
Avena sativa
L. (1753)

Агротехник

Сэлгээ

Хошуу будааны сайн өмнөгчүүдэд эрдэнэ шиш, төмс, буурцагтны овгийн ургамлууд, тарвас, хулуу, маалинга зэрэг багтана.[2]. Манай орны тариланчид хошуу будааг тариалах багагүй туршлагатай бөгөөд олон жил тариалсаар ирсэн. Энэ туршлага дээрээ үндэслэн түүнийг сэлгээнд тариалах боломжтой.

Үрсэлгээ

Ихэвчлэн нэг га талбайд 125 - 175 кг үр ноогдохоор тоцоолон тариалдаг. Буурцагтны овгийн ургамлуудтай хамт тариалах үед үрийн хэмжээг багасгадаг. Ногоон бордуур эсвэл бүрхүүл ургамлын багцад оруулан тариалах тохиолдолд суулгах үрийн хэмжээ олон хүчин зүйлээс шалтгаалан өргөн хүрээнд хэлбэлзэнэ.[3][4]

Бордолт

Эх сурвалж

Гадаад холбоос

 Commons: Avena sativa – Викимедиа дуу дүрсний сан