Жастин Бибер

Канадын дуучин

Жастин Дрю Бибер (Англи: Justin Drew Bieber[6], 1994 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн) нь Канадын поп, R&B дуучин юм.[2][3][4]

Жастин Дрю Бибер
Бибер 2015
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖастин Дрю Бибер
Төрсөн1994 оны 3 сарын 1 (1994-03-01) (30 настай)[1]
ГаралКанад, Стратфорд
Хөгжмийн урсгалПоп хөгжим, R&B[2][3][4]
МэргэжилДуучин–дуу зохиогч, хөгжимчин, жүжигчин
ЗэмсэгВокал, гитар, төгөлдөр хуур, даралтат хөгжим, бүрээ[5]
Идэвхтэй2009–одоо
СтудиИсланд, RBMG
Хамтардаг уран бүтээлчидUsher,Ludacris,Jaden Smith,Jack U

Намтар

Бибер 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадын Баруун өмнөд Онтарио бүсийн Лондон хотноо[7] төрж Стратфорд хотод өсч торнисон ба 18 настайдаа хүүгээ төрүүлсэн эх нь ажлын хөлс багатай туслах ажилчин хийдэг байв. Эцэг Жереми Бибер нь хүүтэйгээ харилцаатай байдаг ч эхнэр, хоёр хүүтэй гэдэг.[8][9] Биберийн өвөө Канадад цагаачлан суусан Герман хүн ажээ.[10]

Балчир ахуйдаа төгөлдөр хуур, бөмбөр, гитар болон бүрээ зэрэг хөгжмийн зэмсэгүүдийг тоглож сурсан[11] Бибер 2007 онд Стратфорд хотод зохиогдсон урлагийн авъяастан шалгаруулах уралдаанд Америкийн R&B дуучин Ne-Yo-гийн "So Sick" нэртэй дууг дуулж хоёрдугаар байрт шалгарсанаар урлагийн тавцнаа амжилттайгаар хөл тавих боломж нээгдсэн юм.[12] Өөрөөр хэлбэл энэ үед түүний ээж Маллет нь хүүгийнхээ бичлэгийг YouTube вэбсайт дээр байршуулан олон олон үзэгчдэд таниулж[13] улмаар Америкийн хөгжмийн авъяаслаг менежер Скутер Браун Биберийн бичлэгийг үзээд урлагт татан оруулахаар хөөцөлдөж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш Брауны туслалцаатайаар Бибер тухайн үед урлагийн тавцнаас илт танигдаж байсан Америкийн R&B дуучин Ашертай танилцаж[14] түүний дэргэд их зүйлийг сурсан гэдэг.

2008 оны есдүгээр сард Биберийн мэргэжлийн бичлэгийн студид гэрээ байгуулан цомгийн ажилд орсон бөгөөд 2009 оны тавдугаар сарын 18-нд анхны сингл цомог болгон "One Time" нэртэйгээр хэвлүүлжээ. Түүний Baby дуу Youtube-н хамгийн их үзсэн клипээр тодорч Геннисийн амжилтыг эвдсэн.[15] Тэрбээр 2010-2014 оныг хүртэл Диснейн од Селена Гомезтой үерхсэн билээ.

2016 онд тэрбээр дэлхийн хөгжмийн салбар дахь хамгийн гол шагнал болох Грэмми шагнал гардуулах ёслолоос "Where Are U Now" хэмээх дуугаараа шагнал хүртсэн юм.

Студийн цомгууд

  • My World (2009)
  • My World 2.0 (2010)
  • My World Acoustic (2010)
  • Believe (2012)
  • Purpose (2015)
  • Changes (2020)
  • Justice (2021)

Синглүүд

  • One Time (2009)
  • One Less Lonely Girl (2009)
  • Love Me (2009)
  • Favorite Girl (2009)
  • Common Denominator (2009)
  • First Dance (Usher-ийн хамт, 2009)
  • Bigger (2009)
  • Down to Earth (2009)
  • Baby (Лудакрисийн хамт, 2010)
  • Never Let You Go (2010)
  • Eenie Meenie (Шон Кингстоны хамт, 2010)
  • Never Say Never (Жейден Смитийн хамт, 2010)
  • Somebody To Love (Ремикс) (Usher-ийн хамт, 2010)
  • U Smile (2010)
  • Pray (2010)
  • Boyfriend (2012)
  • As Long As You Love Me(2012)
  • "Beaty And A Beat (2012)
  • "All Around The World (2012)
  • "Take You (2012)
  • "She Don't Like The Lights (2012)
  • Sorry (2015)
  • What Do You Mean (2015)
  • Love Yourself (2015)
  • Company (2015)
  • Say You Love Me(2017)
  • Yummy(2020)

Эшлэл

Холбоос

 Commons: Жастин Бибер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан