Латин Америк

Латин Америк (исп. Latinoamérica; пор. América Latina, франц. Amérique latine) - АНУ-аас өмнөд зүгт байх Америк тивийн Испани, Португали зэрэг Роман бүлгийн хэлээр (эдгээр нь Латин хэлнээс гаралтай) ярилцдаг орнуудыг нэгтгэн хэлдэг нэр юм. Латин Америкт ойролцоогоор 21,069,500 км² (хуурай газрын 14.1%) нутаг дэвсгэр хамаарна. 2021 оны 9-р сарын байдлаар 661 сая (Дэлхийн хүн амын 8,9 %) хүн байнга оршин сууж байна. Энэ бүс нутгийн англи хэлтэй орнууд (Ямайка, Барбадос, Багам, Белиз, Гайана болон бусад) Латин Америк гэсэн ойлголтод хамрагдадгүй байна.

Латин Америкийн газрын зураг

XIX зуун дуустал энэ бүс нутгийг АНУ-д "Испаны Америк" хэмээх нэр томьёо хэрэглэгдэж байсан.[1]

Латин Америкийн улсууд

Хойд АмерикТөв АмерикКарибӨмнөд Америк
Мексик  МексикКоста Рика  Коста РикаБүгд Найрамдах Доминикан Улс  Бүгд Найрамдах Доминикан УлсАргентин  Аргентин
Сен-Пьер ба Микелон  Сен-Пьер ба Микелон 1, 2Сальвадор  СальвадорГваделупа  Гваделупа 1, 2Боливи  Боливи
Гватемал  ГватемалХаити  Хаити 2Бразил  Бразил
Хондурас  ХондурасКуба  КубаЧили  Чили
Никарагуа  НикарагуаМартиник  Мартиник 1, 2Эквадор  Эквадор
Панам  ПанамПуэрто Рико  Пуэрто Рико 1Францын Гвиана  Францын Гвиана 1, 2
Сент-Бартелеми  Сент-Бартелеми 1, 2Колумби  Колумби
Сен-Мартен  Сен-Мартен 1, 2Парагвай  Парагвай
Перу  Перу
Уругвай  Уругвай
Венесуэл  Венесуэл
1 Харьяа нутаг дэвсгэр.
2 Хэрвээ франц хэлтэй улсууд ба нутаг дэвсгэрийг хамааруулбал.

Цахим холбоос

 Commons: Latin America – Викимедиа дуу дүрсний сан