Азийн наадам

Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар зохиогдох болсон, 4 жил тутам зохион байгуулдаг Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл (англи. Olympic Council of Asia, OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Ази тивд анх удаа олон спортын наадам 1913 онд Филиппиний Манила хотод "Дорно дахины наадам" гэж нэрлэгддэг. 1917 онд Шанхай хотод; нэрийг "Дорно дахины наадам"-аас "Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээн" болгон өөрчилсөн. Эдгээр тоглоомууд 1938 он хүртэл үргэлжилсэн. Харин Азийн бусад орнуудад “Баруун Азийн наадам” 1934-1938 онд зохион байгуулагдаж байсан. Анхны “Баруун Азийн наадам” 1934 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байжээ. Дэлхийн 2-р дайны улмаас 1938 онд "Иерусалем Палестины Баруун Азийн 2-р наадам", "Алс Дорнодын Осака 11-р наадам" зэрэг Азийн бүх наадмыг 1938 онд цуцалжээ. 1948 оны Лондонгийн зуны Олимпийн үеэр Азийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч нар Ази дахь бүх наадмыг (Алс Дорнодын болон Баруун Азийн наадам) нэгтгэж, Азийн бүх ҮОХ-ны Азийн наадам гэж нэрлэх шийдвэр гаргажээ. Азийн наадмын холбоо нь 1949 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод байгуулагдсан. Анхны Азийн нэгдсэн наадам 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон бол Азийн хоёр дахь наадам 1954 онд Филиппин улсын Манила хотод болсон. Үүнээс хойш дөрвөн жилд нэг удаа наадмыг зохион байгуулдаг болсон.

1981 онд Азийн спортын удирдагчид "Азийн наадмын холбоо"-ны нэрийг "Азийн Олимпийн Зөвлөл" (англи. Olympic Council of Asia, OCA) болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 1982 онд Азийн Олимпийн Зөвлөлийн төв байрыг Энэтхэгээс Кувейт руу нүүлгэсэн байна.

Ерөнхий зүйл

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэхээс гадна боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос эхлэн зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах Олимпын наадамд амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.

Азийн наадам зохиогдсон газрууд

Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно.

Азийн өвлийн наадам гэсэн сэдвээс өвлийн наадам болсон газруудыг харна уу.
д.д.Cар өдөрXотУлсОролцсон оронТамирчидСпортын төрөлМонгол

тамирчид

119513 сарын 4 - 11Шинэ ДелиЭнэтхэг  Энэтхэг114896
219545 сарын 1 - 9МанилаФилиппин  Филиппин189708
319585 сарын 24 - 1ТокиоЯпон  Япон20182013
419628 сарын 24 - 4ЖакартаИндонез  Индонез17146014
5196612 сарын 9 - 20БангкокТайланд  Тайланд18194514
6197012 сарын 9 - 20БангкокТайланд  Тайланд18240013
719749 сарын 1 - 15ТегеранИран  Иран25301016
8197812 сарын 9 - 20БангкокТайланд  Тайланд27384219
9198211 сарын 19 - 4Шинэ ДелиЭнэтхэг  Энэтхэг33341120
1019869 сарын 20 - 5СөүлӨмнөд Солонгос  Өмнөд Солонгос27483925
1119909 сарын 22 - 7БээжинХятад  Хятад37612227
12199410 сарын 2 - 16ХирошимаЯпон  Япон43682834
13199812 сарын 6 - 20БангкокТайланд  Тайланд41655436
1420029 сарын 29 - 14ПусанӨмнөд Солонгос  Өмнөд Солонгос44771138
15200612 сарын 1 - 15ДохаКатар  Катар45952039
16201011 сарын 12 - 27ГуанжоуХятад  Хятад45970442
1720149 сарын 19 - 4ИнчонӨмнөд Солонгос  Өмнөд Солонгос-9500-
1820188-р сарын 18-2ЖакартаИндонез  Индонез451000040269 тамирчин оролцсон
1920239-р сарын 23-10ХанжоуХятад451200061408 тамирчин, 250 дасгалжулагч

Мөн үзэх

Гадны холбоос