Азербайжан хэл

Азербайжан хэлазербайжан үндэстний төрөлх, түрэг салбарын огуз бүлгийн хэл.

Азербайжан хэл
Azərbaycan dili, آذربایجان دیلی
Газар оронАзербайжан, Иран, Ирак,
Гүрж, Орос, Турк
Эзэмнэгч25–35 сая хүн[1][2][3][4][5][6]
ХэлтэнАзербайжан үндэстэн
Төрөл зүй
Түрэг салбар
  • Огуз бүлэг
    • Азербайжан хэл
Бичиг үсэглатин үсэг (Азербайжанд)
араб үсэг (Иран, Иракт)
кирилл үсэг (Дагестанд)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг Азербайжан
Гурвын нэгДагестан (ОХУ)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1az
ISO 639-2aze
ISO 639-3aze – inclusive code
Individual codes:
azj – North Azerbaijani
azb – South Azerbaijani
Азербайжан хэлтний нутгийн газрын зураг


Азербайжан хэл төрөл гарлаараа турк, кашкай, туркмен, крымын татар хэлтэй дөхүү байна.[7]

Хэрэглээ

Азербайжан хэлтэн Азербайжан, Иранд олноор аж төрдөг. Ираны баруун хойд нутгаар байна. Бас Гүрж, Орос, Турк, Ирак зэрэг эргэн тойрны оронд байна. Азербайжан хэл Азербайжан улсын цор ганц албан ёсны хэл болдог бол Оросын Даг орны албан хэрэглээний арваад хэлний нэг гэдэг. 25–35 сая хүний төрөлх хэл болно.

Аялга

Азербайжан хэл эргэн тойрны түрэг төрлийн хэлтэй тодорхой өндөр хувиар ойлголцдог. Тиймдээ турк хэлний нэг янз гэх үзэл ч дэлгэрсэн. Харин дотор нь умард, өмнөд аялга болгон үндсэн хоёр бүлэгт хуваадаг. ISO 639-3 кодоор:

  1. azj – Умард азербайжан — Азербайжан, Гүрж, Оросын 8 сая хүний аялга. Азербайжан улсын албанд хэрэглэгддэг. Ширван аялгыг үндсэн аялгаа болгосон. 1992 оноос латин үсгээр бичиж байгаа.
  2. azb – Өмнөд азербайжан — Иран, Ирак, Сирийн 16 сая хүний аялгуу. Иранд персээр торки, азербайжанаар түркү гэж нэрийддэг. Эртнээсээ араб үсгээр бичдэг.

Авиа зүй

Гийгүүлэгч

уруулыншүдний
Alveolar
PostalveolarтагнайннармайнGlottal
хамрынm
хамжихpbt͡ʃd͡ʒcɟkɡ
шүргэхfvʃʒxɣh
Approximantlj
Tapɾ

Эгшиг

хэлний урдуурхэлний хойгуур
UnroundedRoundedUnroundedRounded
уйтанiyɯu
дундø̞
уужимæɑ

Үсэг бичиг

19-р зууны азербайжан бичиг

1992 оноос Азербайжан улсад хэрэглэж буй 32 үсэгтэй латин цагаан толгой:

A aB bC cÇ çD dE eƏ ə
F fG gĞ ğH hX xI ıİ i
J jK kQ qL lM mN nO o
Ö öP pR rS sŞ şT tU u
Ü üV vY yZ z

Эх сурвалж