Гвиней-Бисау

Гвиней-Бисау Улс [ɡiˈneːa bɪˈsaʊ̯] (порт. [Guiné-Bissau] Error: {{Lang}}: text has italic markup (help) [ɡiˈnɛ biˈsau]) нь Африк тивд оршдог улс. Тус улс нь Африк тивийн баруун эрэгт буюу Атлантын далайн эрэг дээр оршиx ба Сенегал, Гвиней улстай хиллэнэ. Хүний хөгжлийн илтгэцүүрээрээ Гвиней-Бисау нь дэлхийн улсуудаас хамгийн доогуур хөгжилтэйд тооцогддог.[10]

Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс
República da Guiné-Bissau (Португал)
𞤘𞤭𞤲𞤫 𞤄𞤭𞤧𞤢𞥄𞤱𞤮 (Фула)
ߖߌߣߍ ߺ ߓߌߛߊߥߏ߫ (Мандинка)
Гвиней-Бисау улсын далбаа
Төрийн далбаа
Гвиней-Бисау улсын Сүлд
Сүлд
Уриа: 
Unidade, Luta, Progresso
"Эв нэгдэл, тэмцэл, дэвшил"
Төрийн дуулал: 
Esta É a Nossa Pátria Bem Amada
"Энэ бол бидний хайртай эх орон"
 Гвиней-Бисау улсын байршил (хар хөх) – Африк (цайвар цэнхэр & хар саарал) – Африкийн Холбоо (цайвар цэнхэр)
 Гвиней-Бисау улсын байршил (хар хөх)

– Африк (цайвар цэнхэр & хар саарал)
– Африкийн Холбоо (цайвар цэнхэр)

Нийслэл
ба томоохон хот
Бисау
11°52′N 15°36′W / 11.867°N 15.600°W / 11.867; -15.600
Албан ёсны хэлПортугал хэл
Ярианы хэл
Жагсаалт:
Угсаатны бүлгүүд
(2019)[1]
  • 30% Баланта
  • 30% Фула
  • 14% Манжак
  • 13% Мандинка
  • 7% Папел
  • 6% Тодорхойгүй
Шашин
(2020)[2][3][4]
  • 46.1% Ислам
  • 30.6% Уламжлалт итгэл
  • 18.9% Христ
  • 4.4% Бусад / Шашингүй
Ард түмний нэршилБисау-Гвинейчүүд[5]
Гвиней-Бисаучууд‎
Төр засагНэгдмэл холимог бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Умару Сисоку Эмбало
• Ерөнхий сайд
Жеральдо Мартинс
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ардын Хурал
Тусгаар тогтнол (Португалаас)
• Тунхагласан
9 сарын 24, 1973
• Хүлээн зөвшөөрөгдсөн
9 сарын 10, 1974
• Тусгаар тогтнол
7 сарын 5, 1975
Газар нутаг
• Нийт
36,125 км2 (134)
• Усны эзлэх талбай (%)
22.4
Хүн ам
• 2023 тооцоо
2,078,820[6] (150)
• Нягтаршил
46.9/км2 (154)
ДНБ (ХАЧТ)2018 тооцоо
• Нийт
$3.8 тэрбум[7]
• Нэг хүнд ноогдох
$1,950[7]
ДНБ (нэрлэсэн)2018 тооцоо
• Нийт
$1.480 тэрбум[7]
• Нэг хүнд ноогдох
$850[7]
ОТББИ (2010)  50.7[8]
өндөр
ХХИ (2021) 0.483[9]
бага · 177
Мөнгөний нэгжБаруун Африкийн франк (XOF)
Цагийн бүсUTC (ГДЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+245
ISO 3166 кодGW
Домэйн нэр.gw

Газар зүй

Байршил

Гвиней-Бисау нь Өрнөд Африкт уртрагийн 13°-17°-д, өргөрөгийн 11°-12°-д хооронд оршдог. Умард талд нь Бүгд Найрамдах Сенегал Улс (хоёр улсын дундын хилийн нийт урт 338 км), зүүн талд нь Гвиней (хоёр улсын дундын хилийн нийт урт 386 км) байх бөгөөд бүх хилийн урт нь 724 километр, үүн дээр 350 км орчим далайн эрэг нэмэгдэнэ. Бүх нутаг дэвсгэрийн талбай нь 36.125 км² (28.120 км² хуурай газар, 8.005 км² талбайг нь ус эзэлнэ) байгаа нь Швейцараас ойролцоогоор арван хувь жижиг юм.[11]

Уур амьсгал

Цаг уурын хувьд халуун орны чийглэг, дулаан бүсэд ордог. Дундаж температур нь 24 °С. Арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл харматантай говийн салхи бүхий хуурай улиралтай. Борооны улирал нь тавдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хамгийн ихээр хур тунадас долоо- ба наймдугаар саруудад унадаг.[12]

Бисау
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
1
 
32
18
 
 
1
 
33
19
 
 
0
 
34
20
 
 
1
 
33
21
 
 
24
 
33
22
 
 
167
 
31
23
 
 
494
 
30
23
 
 
617
 
29
23
 
 
418
 
30
23
 
 
199
 
31
23
 
 
44
 
32
22
 
 
13
 
31
19
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бисау
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)31.532.733.533.432.731.329.628.929.831.031.631.0Ø31.4
Мин. Температур (°C)18.019.019.920.822.423.122.922.922.823.022.418.9Ø21.3
Тунадас (мм)1101241674946174181994413Σ1,979
Нартай цаг (h/d)8.18.69.79.99.17.25.13.85.16.77.87.5Ø7.4
Бороотой өдөр (d)11012112224211321Σ99
Усны температур (°C)242323232527282928272625Ø25.7
Агаарын чийгшил (%)485159616676848784807255Ø68.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
31.5
18.0
32.7
19.0
33.5
19.9
33.4
20.8
32.7
22.4
31.3
23.1
29.6
22.9
28.9
22.9
29.8
22.8
31.0
23.0
31.6
22.4
31.0
18.9
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
1
1
0
1
24
167
494
617
418
199
44
13
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Хүн ам

Тойм

2009 оны хүн амын тооллогоор нийт 1.449.230 хүн тоологдсон ба үүний 746.404 нь эмэгтэйчүүд(51,5 %), 702.826 нь эрчүүд (48,5 %) байв. Мөн түүнчлэн энэ тоологдсон хүн амын 1.442.227 хүн нь тус улсын харьяат (99,52 %), 1.933 нь бусад улсын харьяат байв. Шилжин ирэгсдийн дийлэнх нь тухайн бүх нутгийнхан байдаг (27,7 % нь Гвинейгээс, 18,7 % нь Мавританаас, 18,3 % нь Сенегалаас). Дээрх бүртгэл бүхий цөөн тооны гадны харьяат иргэдийн 5,6 % нь португаличууд байсан байна. 5.070 хүн аль улсын харьяат гэдгээ мэдүүлээгүй байна.[13] Тус улсын иргэд маш ихээр гадагшаа шилжин суурьшдаг. 2017 онд л гэхэд Португал, Сенегал улсуудад тус бүрт нь 30.000 орчим иргэд амьдарч байгаа нь бүртгэгджээ.[14]

Хүн амын өсөлт

ОнОршин суугч
1950535.430
1960616.409
1970711.827
1980800.854
19901.012.280
20001.243.229
20101.555.880
20171.861.283

Эх сурвалж: НҮБ[15]

Ард түмэн

Энэ улсад хэл, соёл, нийгмийн бүтцийн хувьд өөр хоорондо их бага ялгарах 25 гаран ястан амьдардаг. Хүн амын сүүлийн тооллогоор үр дүн:

Хүн амын дийлэнх нь дараах таван бүлгээс бүрдэнэ:

  • Фульбэ 410.560 хүн (28,33 %)
  • Баланта 323.948 хүн (22,35 %)
  • Мандинка 212.269 хүн (22,35 %)
  • Пепел 130.651 хүн (9,02 %)
  • Манжак 119.808 хүн (8,27 %)

Дараагийн чухал ястнуудын тоонд:

  • Биафада 50.543 хүн (3,49 %)
  • Манканха 44.829 хүн (3,09 %)
  • Бижаго 30.294 хүн (2,09 %)
  • Фелүпе 24.892 хүн (1,72 %)
  • Мансоанка Баланте 20.456 хүн (1,41 %)

Тус улсын харьяат 32.098 хүн дээр нэрлэсэн ястнуудын алинд ч хамаардаггүй хэмээн мэдэгдсэн бол 1.274 хүн ямар ястан болох тухайгаа огт мэдээлэл өгөөгүй байна.

Мөн түүнчлэн цөөн тооны гадаадын иргэд байх ба үүнд:

Түүх

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Гвиней-Бисау – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Гвиней-Бисау – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл