Иттри

Шинж чанар

'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарИттри, Y, 39
ЦувааШилжилтийн металл
Бүлэг, үе, блок3, 5, d
Гадаад байдалмөнгөлөг цагаан
CAS дугаар7440-65-5
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ26 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс88,90584(2)[3][4] u
Атомын радиус (тооцоолсон)180 (212) пм
Ковалент радиус190 пм
Электрон бүтэц[Kr] 4d1 5s2
1. Ионжилтын энерги600 кЖ/моль
2. Ионжилтын энерги1180 кЖ/моль
3. Ионжилтын энерги1980 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талст бүтэцгексагональ
Нягт4,472 г/см3
Соронзон чанарпарасоронзон (Χm = 1,2 · 10−4)[5]
Хайлах цэг1799 K (1526 °C)
Буцлах цэг3203 K[6] (2930 °C)
Молийн эзлэхүүн19,88 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан390 кЖ/моль[6]
Хайлах дулаан11,4 кЖ/моль
Дууны хурд3300 м/сек 293,15 K-д
Цахилгаан дамжуулалт1,66 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт17 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал+3
Оксид (суурь)Y2O3 (сул суурийн)
Хэвийн потенциал−2,37 В (Y3+ + 3 e → Y)
Цахилгаан сөрөг чанар1,22 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
87Y{син.}79,8 hε1,86287Sr
88Y{син.}106,65 dε3,62388Sr
89Y100 %тогтвортой
90Y{син.}64,10 hβ2,28290Zr
91Y{син.}58,51 dβ1,54491Zr
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
 I квантын тооγ
рад·Тл−1·сек−1
Er (1H)fL
B = 4,7 Тл
МГц-ээр
89Y1/2−1,316 · 1070,0001194,9
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [7]

Нунтаг

02 – Хөнгөн-/Туйлын шатамхай

Аюултай

АТ-фразын жагсаалтH: 228
P: 210​‐​241​‐​280​‐​241​‐​370+378 [7]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Иттри (Латин: Yttrium) нь Y гэж тэмдэглэгддэг, 39 гэсэн атомын дугаар бүхий химийн элемент юм. Мөнгөлөг-металлаг шилжих металл болох тус элемент нь химийн шинж чанарынхаа хувьд лантанидуудтай төстэй бөгөөд "газрын ховор элементүүдийн" нэгд тооцогддог[8]. Иттри нь бараг бүх тохиолдолд газрын ховор эрдэс дэх лантанидуудтай хослосон хэлбэрээр олддог бөгөөд чөлөөт элемент хэлбэрээр байгальд тохиолдохгүй. Түүний цорын ганц тогтвортой изотопи болох 89Y нь мөн байгальд орших цорын ганц изотопи юм.

1787 онд Карл Аксель Аррхениус Шведийн Иттербигийн ойролцоо шинэ эрдэс олж, түүнийгээ уг тосгоны нэрээр иттербит хэмээн нэрлэжээ. Ёхан Гадолин 1789 онд Аррхениусын олсон дээжээс иттрийн хүчлийг нээн илрүүлсэн[9] бөгөөд Андерс Густаф Экеберг шинэ нээгдсэн хүчлийг иттриа гэж нэрлэжээ. Харин иттри элементийг 1828 онд Фридрих Вёлер ялган авч чадсан байна[10].

Зурагтын катодын туяат хоолой (CRT) дэлгэц болон шингэн кристал дэлгэцний улаан өнгийг гаргадаг люминофорыг хийхэд ашиглах нь иттрийн хамгийн чухал хэрэглээ юм[11]. Түүнчлэн электрод, электролит, электрон шүүлтүүр, лазер болон хэт дамжуулагчдыг үйлдвэрлэхэд ашиглагдахаас гадна төрөл бүрийн анагаах ухааны хэрэглээ, мөн янз бүрийн материалын шинж чанарыг тодруулахад хэрэглэдэг. Иттрийн биологийн үүрэг мэдэгдээгүй байгаа бөгөөд иттрийн нэгдэлд өртөх нь хүнд уушигны өвчлөл үүсгэнэ[12].

Номзүй

  • Daane, A. H. (1968). "Yttrium". In Hampel, Clifford A. (ed.). The Encyclopedia of the Chemical Elements. New York: Reinhold Book Corporation. pp. 810–821. LCCN 68-29938.
  • Emsley, John (2001). "Yttrium". Nature's Building Blocks: An A-Z Guide to the Elements. Oxford, England, UK: Oxford University Press. pp. 495–498. ISBN 0-19-850340-7.
  • Gadolin, Johan (1794). "Undersökning af en svart tung Stenart ifrån Ytterby Stenbrott i Roslagen". Kongl. Vetenskaps Academiens Nya Handlingar. 15: 137–155.
  • Greenwood, N. N. (1997). Chemistry of the Elements (2nd ed.). Oxford: Butterworth-Heinemann. ISBN 0-7506-3365-4. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)CS1 maint: ref duplicates default (link)
  • Stwertka, Albert (1998). "Yttrium". Guide to the Elements (Revised ed.). Oxford University Press. pp. 115–116. ISBN 0-19-508083-1.
  • van der Krogt, Peter (2005-05-05). "39 Yttrium". Elementymology & Elements Multidict. Retrieved 2008-08-06.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Иттри – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Иттри – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл