Циркони

Шинж чанар

'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарЦиркони, Zr, 40
ЦувааШилжилтийн металл
Бүлэг, үе, блок4, 5, d
Гадаад байдалмөнгөлөг цагаан
CAS дугаар7440-67-7
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ0,021 %[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс91,224(2)[3] u
Атомын радиус (тооцоолсон)155 (206) пм
Ковалент радиус148 пм
Электрон бүтэц[Kr] 4d2 5s2
1. Ионжилтын энерги640,1 кЖ/моль
2. Ионжилтын энерги1270 кЖ/моль
3. Ионжилтын энерги2218 кЖ/моль
4. Ионжилтын энерги3313 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талстын полиморфизмхоёр (α-/β-Zr)
Талст бүтэцгексагональ;

кубын > 1140 K (867 °C)

Нягт6,501 г/см3 (25 °C)[4]
Моосын хатуулаг5
Соронзон чанарпарасоронзон (Χm = 1,1 · 10−4)[5][6]
Хайлах цэг2130 K (1857 °C)
Буцлах цэг4650 K[7] (4377 °C)
Молийн эзлэхүүн14,02 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан591 кЖ/моль[7]
Хайлах дулаан16,9 кЖ/моль
Уурын даралт0,00168 Па 2125 K-д
Дууны хурд4650 (тууш.), 2250 (хөнд.) м/сек 293,15 K-д
Хувийн дулаан шингээлт270,0 Ж/(кг · К)
Цахилгаан дамжуулалт2,36 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт22,7 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал4, 2
Хэвийн потенциал−1,553 В (ZrO2 + 4 H+ + 4 e
→ Zr + 2 H2O)
Цахилгаан сөрөг чанар1,33 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
89Zr{син.}78,41 hε2,83289Y
90Zr51,45 %тогтвортой
91Zr11,22 %тогтвортой
92Zr17,15 %тогтвортой
93Zr{син.}1,53 · 106 aβ0,09193Nb
94Zr17,38 %тогтвортой
95Zr{син.}64,02 dβ1,12595Nb
96Zr2,8 %24 · 1018 aββ3,35096Mo
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
 I квантын тооγ
рад·Тл−1·сек−1
Er (1H)fL
B = 4,7 Тл
МГц-ээр
91Zr−5/22,496 · 1070,0094818,7
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:  Химийн бодисыг зэрэглэx, ангилах, баглах европын холбооны журам,[9] өргөтгөсөн байх боломжтой[8]

Нунтаг

02 – Хөнгөн-/Туйлын шатамхай

Аюултай

АТ-фразын жагсаалтH: 250​‐​260
P: 222​‐​223​‐​231+232​‐​370+378​‐​422 [8]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Циркони нь химийн элемент тэмдэглэгээ нь Zr, атомын дугаар 40, атом масс нь 91,224.

Циркони ба Гафни

Титантай хамт IV бүлгийн хажуугийн дэд бүлэгт циркони ба гафни байрладаг. 1879 онд титаныг нээхээс хэдэн жилийн өмнө М. Клапрот цирконийг нээсэн. Эрдэс цирконы нэрээр түүнийг нэрлэжээ. Циркони нь ховор бус харин "сарнимал" элемент юм.Дэлхийн царцдаст зэс, хартугалга, цайраас илүү хэмжээтэй агуулагдах боловч маш их сарнимал тархалттай учраас үйлдвэрлэхэд маш үнэтэйн улмаас удаан хугацаанд түүний хэрэгцээг хязгаарлаж байв. Өөр нэг сарнимал элемент бол гафни юм. Түүнийг голландын Дирк Костер (1889-1950) Унгарын Дьёрдь Хевеши (1885-1966) нар 1923 онд цирконын хольц байдлаар байхад нь олж нээжээ. Гафнийг анх "Дани" гэж нэрлэж байсан бөгөөд хожим нь Копенхагены эртний нэрээр гафни гэж нэрлэжээ. Циркони ба гафнийн химийн шинж ерөнхийдөө титантай төстэй боловч 2 үндсэн ялгаа бий.

  1. Энэ хоёр металлын хувьд зөвхөн ганц исэлдлийн зэрэгтэй (+4)
  2. Циркони ба гафни нь титантай харьцуулахад химийн идэвх сул. Тэднийг зөвхөн концентрацитай азотын хүчил ба хайлуурын хүчлийн холимогт уусгадаг.

Zr+4HNO3+7HF=H3ZrF7+4NO2+4H2O

Циркони болон гафни нь мөнгөлөг цагаан өнгөтэй, хатуу муу хайлдаг (1855-2220градус)Цирконыг иодтой урвалд оруулахад цирконын иодид ZrI4 гэдэг ойролцоогоор 430градуст хялбар нэрэгддэг, шар өнгөтэй, талст бодис үүсдэг. Цирконын оксид ZrO2 маш муу хайлдаг (2700градуст) ба өндөр температурт идэвхгүй. Иттрийн оксид болон кальцийг хольж түүнийг галд тэсвэртэй материал болгон хэрэглэх ба хамгаалалтын нимгэн бүрхүүл хэлбэрээр үйлдвэрт, мөн муу хайлдаг, бат бөх шил үйлдвэрлэхэд тус тус ашигладаг. Мөн цирконыг цөмийн техникт, химийн үйлдвэрт түүнчлэн мэс заслын үед хэрэглэдэг яс бэхэлдэг ялтас, боолтыг хүртэл цирконигоор хийдэг.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Циркони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Циркони – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл