Германи

Шинж чанар

'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарГермани, Ge, 32
ЦувааМеталлоид
Бүлэг, үе, блок14, 4, p
Гадаад байдалсааралдуу цайвар
CAS дугаар7440-56-4
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ5,6 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс72,630(8)[3] u
Атомын радиус (тооцоолсон)125 (125) пм
Ковалент радиус122 пм
Ван дер Ваальсын радиус211[4] пм
Электрон бүтэц[Ar] 3d10 4s2 4p2
Гаралтын ажил5,0 эВ[5]
1. Ионжилтын энерги762 кЖ/моль
2. Ионжилтын энерги1537,5 кЖ/моль
3. Ионжилтын энерги3302,1 кЖ/моль
4. Ионжилтын энерги4411 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талст бүтэцАлмазан бүтэц
Нягт5,323 г/см3 (20 °C)[6]
Моосын хатуулаг6,0
Соронзон чанарДисоронзон (Χm = −7,1 · 10−5)[7]
Хайлах цэг1211,4 K (938,3 °C)
Буцлах цэг3103 K[8] (2830 °C)
Молийн эзлэхүүн13,63 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан330 кЖ/моль[8]
Хайлах дулаан31,8 кЖ/моль
Дууны хурд5400 м/сек 293,15 K-д
Хувийн дулаан шингээлт308,3[1] Ж/(кг · К)
Цахилгаан дамжуулалт1,45 ...2,2 A/(В · м) 300 K-д
Дулаан дамжуулалт60 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал−4, 2, 4
Оксид (суурь)GeO2 (амфотер)
Хэвийн потенциал0,247 В (Ge2+ + 2 e → Ge)
Цахилгаан сөрөг чанар2,01 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
68Ge{син.}270,8 dε0,10668Ga
69Ge{син.}39,05 hε2,22769Ga
70Ge21,23 %тогтвортой
71Ge{син.}11,43 dε0,22971Ga
72Ge27,66 %тогтвортой
73Ge7,73 %тогтвортой
74Ge35,94 %тогтвортой
75Ge{син.}82,78 минβ1,17775As
76Ge7,44 %(1.84+0.14-0.10) · 1021 a [9]ββ76Se
77Ge{син.}11,30 hβ2,70277As
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [10]
02 – Хөнгөн-/Туйлын шатамхай

Аюултай

АТ-фразын жагсаалтH: 228
P: 210 [10]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.


Германи (Англи: Germanium) нь Ge хэмээн тэмдэглэгддэг, атомын дугаар 32 бүхий химийн элемент юм. Гялалзсан, хатуу, цагаан саарал өнгөтэй, нүүрстөрөгчийн бүлэгт харьяалагдах металлоид бөгөөд бүлэг доторх хөршүүд болох цагаан тугалга, цахиуртай химийн шинж чанараараа төстэй. Германи байгаль дээр атом масс нь 70 - 76 бүхий 5 янзын изотопи байдлаар тохиолдоно.

Маш цөөн эрдэс бодисууд германийг өндөр агууламжтайгаар агуулдаг тул харьцангуй хожуу нээгджээ. Германи дэлхий дээр тархалтаараа элементүүд дунд ойролцоогоор 50-д орно. 1869 онд Дмитрий Менделеев үелэх системээ зохиохдоо түүний байрлалаас нь зарим шинж чанарыг нь тодорхойлж, таамагласан бөгөөд эка-цахиур хэмээн нэрийджээ. Түүнээс хойш бараг хоёр арваны дараа буюу 1886 онд Клеменс Винклер аргиродитоос түүнийг олж илрүүлсэн бөгөөд Менделеевийн таамаглалын дагуу туршилтын ажиглалт хийж олсон байна. Винклер уг элементийг өөрийн эх орон Германы нэрээр нэрлэсэн ажээ.

Германи нь транзистор болон төрөл бүрийн электрон хэрэгсэлд ашиглагддаг, чухал хагас дамжуулагч материал юм.

Германийг гол төлөв сфалеритээс олборлодог, гэхдээ мөнгө, хар тугалга, зэсийн хүдрээс гарган авч болдог. Германийн хлорид, германе зэрэг германийн зарим нэгдэл нүд, арьс, уушиг, хоолойг цочроодог.


Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Германи – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Германи – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл