Тори

Шинж чанар
Аргон орчинд ампул доторх Торигийн нимгэн зүсэм, ≈ 0,1 грамм
Аргон орчинд ампул доторх Торигийн нимгэн зүсэм, ≈ 0,1 грамм
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарТори, Th, 90
ЦувааАктиноид
Бүлэг, үе, блокAc, 7, f
Гадаад байдалмөнгөлөг цагаан
CAS дугаар7440-29-1
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ11 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс232,0377(4)[3][4] u
Атомын радиус180 пм
Ковалент радиус206 пм
Электрон бүтэц[Rn] 6d2 7s2
1. Ионжилтын энерги578 кЖ/моль
2. Ионжилтын энерги1110 кЖ/моль
3. Ионжилтын энерги1930 кЖ/моль
4. Ионжилтын энерги2780 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талстын полиморфизм2
Талст бүтэцталдаа төвтэй куб
Нягт11,724 г/см3[5]
Моосын хатуулаг3,0
Соронзон чанарПарасоронзон (Χm = 8,4 · 10−5)[6]
Хайлах цэг2028[5] K (1755 °C)
Буцлах цэг5061 K[5] (4788 °C)
Молийн эзлэхүүн19,80 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан530 кЖ/моль
Хайлах дулаан16 кЖ/моль
Дууны хурд2490 м/сек 293,15 K-д
Цахилгаан дамжуулалт6,67 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт54 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал4,3,2
Цахилгаан сөрөг чанар1,3 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
227Thүлдэгдэлд18,72 dα6,146223Ra
228Thүлдэгдэлд1,9131 aα5,520224Ra
229Th{син.}7880 aα5,168225Ra
230Thүлдэгдэлд75.380 aα4,770226Ra
өз (10−11 %)
231Thүлдэгдэлд25,52 hβ0,389231Pa
α (10−8 %)4,213227Ra
232Th100 %1,405 · 1010 aα4,083228Ra
өз (10−9 %)
233Th{син.}22,3 минβ1,245233Pa
234Thүлдэгдэлд24,10 dβ0,273234Pa
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [7]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Тори (Англи: Thorium) нь байгальд тохиолддог, цацраг идэвхтэй химийн элемент бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт их хэмжээтэй байдаг. Торийн (тэмдэглэгээ Th) атомын дугаар 90 бөгөөд атом нь 90 протон, 90 электронтойгоос 4 нь валентын электрон юм. 1828 онд нээгдэж, Норвегийн аянга цахилгааны бурхан Торын нэрээр нэрлэгджээ.

Байгальд тори-232 (100.00%) байдаг. Тори альфа бөөмөө бага багаар алдсаар задардаг. Тори-232-ын хагас задралын хугацаа нь ойролцоогоор 14.05 тэрбум жил. Энэ нь дэлхийн гадарга дээр ураныг бодвол 3-4 дахин удаан гэсэн үг юм. Тори нь монацит элснээс газрын ховор элемент олборлох үед гардаг дайвар бүтээгдэхүүн юм. Хуучин өргөн хэрэглэдэг байсан боловч цацраг идэвхтэйн улмаас хэрэглээ нь багасч байгаа.

Тори-232 нь цөмийн түлш – уран-233-ыг баяжуулахад ашиглагддаг байсан. Туршилтын реакторуудын ихэнх нь өдгөө ашиглагдахаа больсон ч аюулгүй байдал талаасаа цөмийн эрчим хүч гарган авахад тохиромжтой гэдэг утгаар Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад хэрэглэсээр байгаа.

Физик шинж чанар

Цэвэр тори нь агаарт тэсвэртэй, металлын гялалзлагаа хэдэн сараар ч хадгалж чаддаг мөнгөлөг цагаан өнгөтэй метал юм. Тори нь оксидоор бохирдсон үедээ агаарт удаанаар исэлдэж саарал өнгөтэй болох ба эцэст хар бараан өнгөтэй болдог. Торигийн шинж чанар нь оксидоор хэр их бохирдсон бэ гэдгээс хүчтэй хамаарна. Цэвэр тори нь зөөлөн, давтагддаг, сунгаж болдог шинж чанартай. Тори нь 14000С-т талдаа төвтэй куб бүтцээс төвдөө төвтэй куб бүтэц рүү шилждэг. Нунтаг метал тори нь өөрөө аяндаа шатдаг тул маш хянамгай ажиллагаа шаарддаг. Агаарт халаахад метал тори нь ноцож, цагаан өнгийн дөл үүсгэн шатдаг. Тори нь хайлах болон буцлах температурын зөрүү өндөртэй металл юм.

Химийн шинж чанар

Тори нь устай удаанаар харилцан үйлчилдэг боловч хлорт устөрөгчөөс бусад ихэнх хүчлүүдэд хялбар уусдаггүй. Бага зэрэг фторын ион агуулсан концентрацитай азотын хүчилд уусдаг.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Тори – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Тори – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл